SriChinmoy.org
de More about Sri Chinmoy
x

Уран зураг

Шри Чинмой уран зургийн бүтээлүүдээ эх Бенгал хэлээрээ "Жарна Кала" буюу "Оргилуур Урлаг" хэмээн нэрийджээ. 1974 оны 11 сарын 19-ны өдөр тэрбээр Канадын Оттава хотноо хамгийн анхны бүтээл болох сарнай цэцэг зурсан бөгөөд түүнээс хойш 200 мянга гаруй уран зураг зуржээ.

1991 оны 12 сард Шри Чинмой сүнсний эрх чөлөөг бэлгэдэгч шувуу зурж эхэлжээ. Түүнээс хойш тэрбээр "Эрх чөлөөг мөрөөдөгч Энхийн Шувууд" нэрээр 16 сая сүнсэн шувууны зураг зуржээ.

Sri Chinmoy paintingГайхамшигтай зохицсон өнгө будаг, эрчтэй хүчтэй чанар нь түүний зургуудын ялгарах онцлог бөгөөд алагласан олон өнгө, хурдтай хөдөлгөөнтэй чанар нь үзэгч хүний нүдний чилээг арилгах чанартай.

Түүний бүтээлээс дэлхий даяар янз бүрийн үзэсгэлэнгийн танхимуудад тавигдаж ирсэн. Тухайлбал Парисын Луврын Музей, Нью-Йорк дахь Нэгдсэн Үндэстэний Байгууллага, Парис дахь ЮНЕСКО, Вашингтон дахь Нэгдсэн Улсын Сенатын Ордон, Канберра дахь Австралийн Парламентын Ордон, Оттава дахь Үндэсний Галарей, Лондон дахь Молл Галарейд түүний уран зургийн үзэсгэлэн гарч байсан юм.

“Зургаа зурж байхдаа би бясалгалын ухамсарт байхыг хичээдэг. Би ухаанаа саруул, амгалан байлгахыг хичээдэг. Ухаан бодол гэдэг далайн гадаргатай адил. Далайн гадарга тогтуун бус үргэлжийн долгилон давалгаалж байдаг. Харин далайн гүнд умбаж үзвэл тэнд амгалан, тогтуун аниргүй байх бөгөөд тэндээс л бид бүтээн туурвих эрч хүчээ олж авдаг.”

-Шри Чинмой