SriChinmoy.org
de More about Sri Chinmoy
x

Хөгжим

Sri Chinmoy plays the cello Хөгжим бол улс үндэстэн, шашин шүтлэг, хэл соёлын ялгаанаас үл хамаарах хамаг орчлонгийн хэл юм гэж Шри Чинмой үздэг. Тэрээр "Хөгжмийн ачаар л бид хамаг орчлон нэгдмэл болохыг ирмэх хормын дотор мэдэрч чадна." гэж хэлсэн байдаг.

Шри Чинмой төрөлх Бенгал болон Англи хэлээр олон мянган дуу зохиосон нь түүнийг асар их бүтээлч хөгжмийн зохиолч байсныг харуулдаг. Тэрээр олон төрлийн лимбэ, эсраж, морин хийл, хармониум, төгөлдөр хуур, орган гэх мэт олон орны хөгжмийн зэмсгээр тоглодог байлаа.

Sri Chinmoy plays the EsrajУхааны хязгаарыг давж, дотоод сэтгэлийн амгаланг олоход дотоод сэтгэлийн хөгжим бидэнд тусална гэж Шри Чинмой үздэг. Бясалгал үйлдэн ахуйдаа зохиосон түүний хөгжим дотоод сэтгэлийг бясалгалд умбуулах эрдэмтэй билээ. Түүний хөгжим хамгийн өндөр хүчтэй өнгө гаргахдаа ч өөрийн эх булгийн аниргүй тогтуун чанарыг хадгалсаар байдаг.

“Хөгжимд хил хязгаар гэж үгүй.
Хаана ч тэр эрх чөлөөтэй байдаг.
Гадаад хийгээд дотоод сэтгэлийг эвлүүлэхэд оруулж буй
Хувь нэмрийг нь
Хэмжиж баршгүй юм.”
~Шри Чинмой