1964-04-13
Шри Чинмой Энэтхэгээс Өрнөдөд очсон
1966-07-22
Анхны Шри Чинмойн Төв "Аум Төв" нэртэйгээр байгуулагдав. (Пүэрто Рико, Сан Жуан хот)
1974-02-17
Шри Чинмой эсраж хөгжмөөр анх удаа тоглов. (Нумаар тоглогддог Энэтхэгийн чавхдаст хөгжим)
1974-07-21
Шри Чинмой анх удаа Энэтхэг лимбэ тоглов. (Исланд)
1974-11-19
Анхны Жарна Кала зургаа зурав. (Канад, Оттава хот)
1975-08-10
Шри Чинмой анх удаа хийл хөгжим тоглов.
1976-03-10
Шри Чинмой анх удаа Өрнийн лимбээр тоглов. (Австрали, Мельбурн хот)
1977-06-13
Шри Чинмой газрын теннис тоглож эхэлсэн
1978-06-01
Шри Чинмой холын зайн гүйлтээр хичээллэж эхэлсэн. (АНУ, Калифорни муж, Сан Франциско хот, Голден Гэйт Парк)
1979-03-03
Шри Чинмой анх удаа марафонд гүйв. (Калифорни муж, Чико хот, гүйсэн хугацаа- 4:31:34)
1983-09-27
Шри Чинмой анх удаа морин хийл хөгжим тоглов.
1984-03-24
Германы Кёлн хотод болсон Шри Чинмойн анхны концертийг 8000 гаруй үзэгч үзэв. Шри Чинмой дэлхий даяар нийт 777 концерт тоглосон билээ.
1985-06-26
Шри Чинмой хүндийг өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн.
1987-01-30
Шри Чинмой нэг гараараа (баруун гар) 3.2 тонн туухайг өргөв.
1987-02-18
Шри Чинмой төгөлдөр хуур дээр аялгууг шууд зохиож тоглож эхэлсэн(АНУ, Нью Йорк)
1987-05-26
Шри Чинмой анх удаа бишгүүрт орган хөгжим тоглов. (Швейцарь, Цюрих хот)
1988-06-26
Шри Чинмой хорвоо дэлхийн болоод хүн төрөлхтний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх "Хорвоо дэлхийг эвийн сэтгэлээр өргөе" хөтөлбөрийг эхлүүлсэн. Шри Чинмой энэ хөтөлбөрийн хүрээнд тусгайлан бэлтгэсэн тавцан дээр 8300 гаруй хүнийг өргөжээ.
1988-08-04
Шри Чинмой нэг гараараа (зүүн гар) 3.2 тонн туухайг өргөв.
1989-04-24
Хорвоо дэлхийн эв найрамдлыг бэлгэдсэн 1100 гаруй газрын анхных нь батлагдав.
1989-08-16
Шри Чинмой дахин гүйлтээр хичээллэж эхлэв.
1991-12-29
Шри Чинмой Мальта улсад "Эрх чөлөөг мөрөөдөгч Сүнсэн Шувууд" зургаа зурж эхэлсэн.
1998-09-29
Шри Чинмой хүндийг өргөлтөө 10 жил завсарласны дараа 67 настайдаа дахин хичээллэж эхлэв.