SriChinmoy.org
de More about Sri Chinmoy
x

Утга зохиол

Шри Чинмой хүн төрөлхтөнд зориулж арвин их зохиол бүтээл бичиж үлдээсэн юм.

Шри Чинмой яруу найраг, эссэ, лекц, онч мэргэн үгс, асуулт хариулт, жүжиг түүх зэрэг утга зохиолын олон төрлөөр бичгийн болон аман хэлбэрээр бүтээлээ туурвисан билээ. Энэхүү олон төрөл бүтээлүүд нь тосгоны амьдралын хөгжилтэй түүх, сэтгэл зүрхний Багш нарын тухай жүжгээс авахуулаад Йогийн сургаал, дотоод гүн гүнзгий утгатай яруу найргийн лекц хүртэлх өргөн хүрээг хамардаг юм.

Дотоод ухаарлыг яруу найраг гүн гүнзгий, тодорхой илэрхийлдэг гэж Шри Чинмой үздэг. Түүний яруу найраг бүдчин бүдчин явах эрэлчиний айдас, эргэлзлээс эхлээд гэгээрсэн Багшийн эдлэх баяр баясгалан хүртэлх сэтгэл зүрхний амьдралын бүхий л үе шатыг илэрхийлэн харуулдаг.

Шри Чинмой дотоод сэтгэлийн амьдралын сэдвээр Оксфорд, Кэмбриж, Сорбонн, Харвард зэрэг дэлхийн олон их сургуулиудад лекц уншсан юм.

Зохиол бүтээл, лекцээрээ Шри Чинмой сэтгэл зүрхний амьдралын мөн чанар болоод тэмүүлэлт хүн Бурхан хоёрын холбоог энгийн, ойлгомжтой байдлаар өгүүлдэг юм. Гэгээрлийг зорьж яваа эрэлчдийн тавьсан сэтгэл зүрхний амьдралын тухай мянга мянган асуултанд тэрээр хариулт өгсөн.

Шри Чинмойн зохиол бүтээлийн Дээжисээс уншина уу эсвэл Шри Чинмойн 1000 гаруй номыг агуулсан онлайн Шри Чинмойн Номын Сан холбоос дээр дарна уу.